ШУУРХАЙ: Налайхын зам дээр ноцтой осол гарч зуурмаг зөөдөг автомашин онхолджээ /ФОТО/

ШУУРХАЙ: Налайхын зам дээр ноцтой осол гарч зуурмаг зөөдөг автомашин онхолджээ /ФОТО/

Өнөөдөр /2023.08.25/ 18:00 цагийн орчимд "Налайхын зам" буюу Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо "Хонхор" тосгоны орчимд зам тээврийн ноцтой осол гарсан байна. 

Тодруулбал, Налайхын авто зам дээр зорчиж явсан том оврын миксер буюу бетон зуурмаг зөөдөг автомашин хурд хэтрүүлж, буцаж эргэх үйлдэл хийхдээ Тоёота Ланд-100 маркийн автомашиныг мөргөсөн, улмаар онхолдсон байж болзошгүй нөхцөл байдал харагдаж байсан юм. Харин Тоёота Ланд-100 маркийн автомашин тус ослын улмаас нэлээдгүй эвдрэл гэмтэлд орсон нөхцөл байдалтай харагдаж байлаа. Харин хүний эрүүл мэнд хохирсон эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас алба ёсны мэдээллийг хийгээгүй байна. 

Иймд иргэд та бүхнийг автозамын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байж, замын хөдөлгөөний дүрмийг сайтар мөрдөхийг анхааруулж тус мэдээллийг нийтэллээ. 

Налайхын зам. 2023.08.25

Налайхын зам. 2023.08.25

Налайхын зам. 2023.08.25

Налайхын зам. 2023.08.25