ВИДЕО: Ц.Даваасүрэн сайдын цуцлах шийдвэр гараагүй тул “Авлига хороолол”-ын барилгын ажил үргэлжилж, захиалга авсан хэвээр байна

ВИДЕО: Ц.Даваасүрэн сайдын цуцлах шийдвэр гараагүй тул “Авлига хороолол”-ын барилгын ажил үргэлжилж, захиалга авсан хэвээр байна

Азидаа хамгийн томд тооцогдох усан парк, спорт цогцолбор барина хэмээн Энхтайвны гүүрний зүүн талд Дунд гол урсдаг хэсэгт "Эм энд Жи" констракшн гэх компани 11.8 га газрын зөвшөөрөл авсан ч 25 давхар орон сууцны хороолол барьж эхэлсэн талаар бид анх мэдээлж байсан билээ.

Харин энэ жил Улаанбаатар хотод 1966 оны их үерийн хэмжээг давсан зүер усны байгалийн гамшигт үзэгдэл тохиосон нь манай дарга нарыг өглөө бүр “үерийн далан” гэж цочиж сэрээдэг болгоод байгаа гэхэд хэлсдэхгүй. Гэвч Улаанбаатар хотын хэд хэдэн байршилд голын “хамгаалалтын бүсэд” барьж байгуулсан байрилгуудын нэг нь иргэдийн нэрлэж заншсанаар энэхүү “Авлига хороолол” юм.

ВИДЕО:

Энэ жил болсонтой ижил үер усны гамшиг, +40 хэм хүрч халсан байгалийн үзэгдэл жил бүр тохиодог болох тул дэлхийн хүн ам энэхүү байгалийн гашигт бэлэн байх ёстой гэдгийг НҮБ-ын тэргүүн өнгөрөгч долдугаар сард анхааруулсан юм. Тодруулбал, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш, “Дэлхийн дулаарлын эрин үе дуусч, дэлхий буцалж буй эрин үед орж байна” хэмээн мэдэгдсэн. Иймд цаг агаарын өөрчлөлттэй холбоотой байгалийн гамшигт үзэгдэл энэ жилээр ч тогтохгүй түүний дараа жил ч үргэлжилсээр байхыг жирийн нэг жижиг байгууллага бус дэлхийн хэмжээний томоохон байгууллага болох НҮБ-аас анхааруулсан юм.

Анх усан парк барина гээд сүүлдээ 25 давхар орон сууцны хороолол барьж эхэлсэн энэхүү газар нь голын "хамгаалалтын бүсэд" байгаа тул албадан буулгах захирамжийг Улаанбаатар хотын дарга Д.Сумьяабазар гаргасан ч өчигдөр буюу наймдугаар сарын 25-ны өдрийн байдлаар барилгын ажил хэвийн үргэлжилсээр байна.

Олон иргэдийн эд хөрөнгө, эрүүл мэндийг үл хайхран баригдаж буй тус хотхоны орон сууцны нэг метр квадратын үнэ давхар болон байршлаас хамаараад 4 сая 500 мянгаа 5 сая 300 мянган төгрөгийн үнэтэй байх аж.

Олны нэрлэж заншсанаар “Авлига хороолол”, түүний барилгын ажил үргэлжилсээр байгаа нь хотын дарга Д.Сумъяабазарын эрх хэмжээнээс давж, Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнгийн мэдлийн асуудал болоод байгаа аж. Учир нь 16 давхраас дээш барилга барих, барилгын эрхийг нь цуцлах зөвшөөрлийг хуулийн дагуу БХБ-ын сайд гаргах ёстой. Гэвч Ц.Даваасүрэн сайд ямар нэг үйлдэл хийгээгүй нь тус барилгын ажил үргэлжлэх шалтгаан болоод байгаа. Товчхондоо, БХБ-ын сайд Ц.Даваасүрэн барилгын ажлыг зогсоох тушаал гаргахгүй л бол “Акуа гарден” хотхоны барилгын ажил үргэлжилсээр байна гэсэн үг юм.