СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр Улаанбаатарт аадар бороо орно

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр Улаанбаатарт аадар бороо орно

Өнөө, маргаашдаа нутгийн төв хэсгээр болон Улаанбаатар хот орчмоор аадар бороо орно.

Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Улаанбаатар орчмоор үүлшинэ. Шөнөдөө бороо, өдөртөө аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +9...+11 градус, өдөртөө +19...+21 градус дулаан байна.




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө