"Хотын орлогч З.Төмөртөмөөг харааны бэрхшээлтэй иргэдээс уучлалт гуйж, огцрохыг шаардсан" бичгээ гардуулжээ

"Хотын орлогч З.Төмөртөмөөг харааны бэрхшээлтэй иргэдээс уучлалт гуйж, огцрохыг шаардсан" бичгээ гардуулжээ

Нийслэлийн удирдлагууд хараагүй иргэнийг бэрхшээлийнх нь байдлаар доромжилсон асуудлаар "Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо"-ноос хэвлэлийн бага хурал зохион байгуулж, өнөөдөр /2023.08.29/ шаардлага хүргүүлнэ гэж мэдэгдсэн.

Учир нь “Чи хажуудаа байгаа хүний нүүрийг харах юм уу" гэж хараагүй иргэнийг доромжилсон Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөөд хариуцлага тооцохыг шаардаж байгаа юм. Тэгвэл Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөөг огцруулахыг шаардсан Д.Сумъяабазарт хаягласан албан бичгээ өнөөдөр өгсөн байна. Тэдний шаардах бичгийг Нийслэлийн Хууль, эрх зүйн хэлтсээс хүлээн авчээ.