Ирэх долоо хоногт ихэнх нутгаар халж, говьд 35 градус, төв болон зүүн аймагт 30 градус хүрэх төлөвтэй байна

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар халж, говьд 35 градус, төв болон зүүн аймагт 30 градус хүрэх төлөвтэй байна

Ирэх долоо хоногт цагаар агаар огцом дулаарч, Говийн аймгуудын нутгаар 35 градус, төвийн болон зүүн бүс нутгаар 30 градус, хангайн аймгуудын нутгаар 26 градуст хүрч халах төлөвтэй байна. Цаг уур орчны шинжилгээний мэдээлэлд энэ талаар, "Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +18...+23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +17...+22 градус, өдөртөө +29...+34 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +23..+.28 градус дулаан байна" гэж мэдээлжээ.