LIVE: "Нүүрсний" гэх тодотголтой Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг ирэх сарын 12-ныг хүртэл хойшлууллаа

LIVE: "Нүүрсний" гэх тодотголтой Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг ирэх сарын 12-ныг хүртэл хойшлууллаа

“Нүүрсний” гэх тодотголтой УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс таван толгой"-н гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2023.08.30/ болж буй бөгөөд хугацааг хойшлуулахаар шийдвэрлэлээ. 

ШУУД: 

Учир нь Т.Түвшинбаатарын өмгөөлөгч Хуралдаанд биечлэн оролцох боломжгүй болж, хурлыг хойшлуулж өгнө үү гэх хүсэлт гаргасан аж. Хэдийгээр шүүгдэгч Т.Түвшинбаатар өмгөөлөгчгүй шүүхэд оролцох хүсэлт гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээж аваагүй байна. Мөн Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үлдээж, шүүх хурлыг есдүгээр сарын 12-ны 09:00 цаг хүртэл хойшлууллаа.