ЦЕГ: Агаарын дүүжин замаар явж байхдаа хоорондоо мөргөлдөж, гэмтсэн асуудлыг шалгаж байна

ЦЕГ: Агаарын дүүжин замаар явж байхдаа хоорондоо мөргөлдөж, гэмтсэн асуудлыг шалгаж байна

Налайх дүүргийн зургаадугаар хороо Горхи, Тэрэлжийн цогцолбор газарт байрлах аялал жуулчлалын газарт энэ сарын 13-нд 15-36 насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүн агаарын дүүжин замаар явж байхдаа хоорондоо мөргөлдөж, гэмтсэн гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тус дуудлага, мэдээллийн дагуу Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс хяналт, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Үүнтэй холбоотойгоор иргэд аялал зугаалгаар явахдаа эрсдэлтэй үйлдэл хийхгүй байх, өөрийн аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжээ нэмэгдүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.