ФОТО: "Авлига хороолол"-ын хоёр блокийг буулгахыг эсэргүүцэж захиалагчид болон ажилчид нь бухимдлаа илэрхийллээ

ФОТО: "Авлига хороолол"-ын хоёр блокийг буулгахыг эсэргүүцэж захиалагчид болон ажилчид нь бухимдлаа илэрхийллээ

Энэ зун нийслэлд тохиосон их үерийн гамшгийн дараа усны далан, суваг, шуудуу хааж газар олгосон, барилга барьсан, холбогдох зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудыг АТГ болон холбогдох хууль, хяналтын байгууллагаас шалгаж эхлээд буй. 

Мөн энэ хүрээнд олны нэрлэж буйгаар "Авлига хороолол" буюу "Акуа Гарден" хотхоны хоёр блокийг буулгах засаг дарга Д.Сумъяабазарын захирамж гарсан. Иймд өнөөдөр засаг даргын захирамжийг танилцуулах үйл явдал боллоо. Энэ үеэр олны нэрлэж буйгаар "Авлига хороолол"-д орон сууц захиалсан иргэд болон барилгын ажилчид гэх иргэд тус хоёр хоёр блокийг буулгахыг эсэргүүцсэн юм.