ТОДРУУЛГА: Увс нуурт харсан зүйл аварга том байгаагүй. Гурван могойн толгой цухуйж хүзүүгээ сунган сэлж байсан учир могойн чуулган гэж бодсон

ТОДРУУЛГА: Увс нуурт харсан зүйл аварга том байгаагүй. Гурван могойн толгой цухуйж хүзүүгээ сунган сэлж байсан учир могойн чуулган гэж бодсон

Энэ сарын 29 /2023.08.29/-ны өдөр аялж явсан иргэд  “Увс нуурт могой чуулган шиг зүйл харлаа. Толгой нь зангидсан гар шиг, урт нь нэг метр 50 см-ээс хоёр метр хавьцаа харагдлаа” гэх бичлэгийг цахим сүлжээнд нийтэлсэн. Улмаар бичлэг тархаж иргэд төрөл бүрийн таамаг дэвшүүлээд буй.

Иймд бид тус бичлэгийг анх нийтэлсэн М.Ундралаас болсон явдлын талаар тодрууллаа. Тэрбээр, "юун түрүүнд Увс аймгийн группэд харсан зүйлээ нийтэлж иргэдийг төрөгдүүлчих шиг боллоо. Бидний хувьд зүгээр л харсан зүйлээ нутгийн иргэдээс юу гэдгийг нь тодруулахаар нийтэлсэн төдий юм.

Харин зарим хүмүүс бичлэгийг тарааж аварга амьтан гэхчлэн төрөл бүрийн таамаг дэвшүүлж байна. Бидний харсан зүйл тийм том аварга амьтан байгаагүй.

Могойн чуулгантай таарсан болов уу гэж өөрсдөө бодож байгаа. Учир нь бидний харсан зүйл нуурын захаас 200-300 метр орчим зайд байсан. Могойны гэмээр гурван толгой дараалж хойно, хойноосоо шилээ дарж гарч ирсэн. Урт хүзүү сунгаад сэлж байгаа харагдсан. Тиймээс бид могой сүргээрээ явж байсан гэж бодож байгаа. Нутгийнхан нь бол Увс нуурт ийм могой байдаггүй гэсэн. Тэгэхээр холоос саяхан нүүж ирсэн байх. Бидний харсан зүйл усны могойтой л их адилхан байсан” гэсэн юм.

БИЧЛЭГИЙГ ҮЗЭХ: 

Харин М.Ундрал бидэнд видео бичлэгээр ярилцлага өгөхөөс татгалзсан юм.