ШУУРХАЙ: Өмнөговь аймгийн газрыг БНХАУ-д өгсөн гэх худал мэдээллийг нийтэлж, иргэдийг зэвсэгт тэмцэлд уриалж байж болзошгүй этгээдийг ТЕГ-аас шалгаж байна уу

ШУУРХАЙ: Өмнөговь аймгийн газрыг БНХАУ-д өгсөн гэх худал мэдээллийг нийтэлж, иргэдийг зэвсэгт тэмцэлд уриалж байж болзошгүй этгээдийг ТЕГ-аас шалгаж байна уу

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын газар нутгийг БНХАУ-д өгч, улмаар тус улсын цэргийн анги монголд орж ирсэн гэх худал мэдээллийг цахим хуудастаа нийтэлж. Ингэхдээ иргэдийг зэвсэгт бослогод уриалан дуудсан байж болзошгүй мэдээллийг үл таних этгээд олон нийтийн сүлжээнд түгээсэн.

Харин энэ талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдээлэл хийж, "Монгол Улсын ерөнхийлөгчийг газар нутгаа Хятадад зарсан мэт болгож, МУ-ын газар нутагт хятадын цэргийн анги салбар байрласан мэт бичсэн байна. Мянга, мянган хилчдийг үгүйсгэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийг үгүйсгэж мэдэгдэл хийсэнд их харамсаж байна. Иймд бид өнөөдөр хууль сахиулах байгууллагын дарга нарт хандаж энэ хүмүүс яагаад дайсагнан, хагалган бутаргах үйл ажиллагааг явуулж байгааг тодруулж, шалгаасай гэж хүсэж байна" гэж мэдэгдсэн. 

Тэгвэл манай хууль сахиулах байгууллагаас тус худал мэдээллийг нийтэлсэн иргэнийг олж тогтоосон бөгөөд харъяаллын дагуу тус иргэнийг Тагнуулын байгууллага шалгаж байж болзошгүй байна.

Учир нь ХХЕГ-аас мэдээлэл хийхдээ, "тухайн худал мэдээллийг олон нийтийн сүлжээнд нийтэлсэн этгээдийг олж тогтоосон" гэж мэдэгдсэн юм. Харин бид энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад, "Иргэдийг зэвсэгт тэмцэлд уриалсан байж болзошгүй тус асуудлыг цагдаагийн байгууллага биш харин Тагнуулын ерөнхий газар шалгаж байж болзошгүй" гэсэн тайлбарыг өгсөн юм.