СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тогтоол усанд сэлж байсан гурван хүний нэг нь живж амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тогтоол усанд сэлж байсан гурван хүний нэг нь живж амиа алджээ

Хан-Уул дүүрэгт тогтоол усанд гурван хүн сэлж байгаа нэг нь живж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны “Задгай” тогтсон тогтоол усанд 3 хүн сэлж байгаад 1 хүн нь живсэн тухай дуудлагыг наймдугаар сарын 31-ны өдрийн 17:16 цагт Онцгой байдлын ерөнхий газар хүлээн авчээ. Дуудлага мэдээллийн дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиж, иргэн Г /29 настай, эрэгтэй/-ын цогцсыг 5 метрийн гүнээс гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.