Олон улсын хуралд оролцож буй галуу судлаачид Өгий нуурт ажиллаж, популяцын хөдлөлзүйн талаар судалгаа хийжээ

Олон улсын хуралд оролцож буй галуу судлаачид Өгий нуурт ажиллаж, популяцын хөдлөлзүйн талаар судалгаа хийжээ

Олон улсын байгаль хамгаалах холбооны дэргэдэх Галуу судлаачдын олон улсын 20-р хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан юм. 

Хуралд оролцогч 14 орны 50 гаруй судлаачид Өгий нуурын Ус Намгархаг Газрын мэдээлэл сургалтын төв, Шувуу бөгжлөх суурин, Нүүдлийн шувуу ажиглах зэрэг хурлын дараах хээрийн ажиглалт аяллыг хийжээ. Судлаачид дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст тархсан галуу болон усны шувуудын биологи, экологи тэр тусмаа тэдгээрийн халдварт өвчин, нүүдэл, зан төрх, тархалт, элбэгшил болон популяцын хөдлөлзүйн талаар судалгаа, хамгааллын ажлуудыг хэлэлцэж, санал солилцлоо. Мөн Өгий нуурын хамгаалал, менежмент, Цаашид хийх судалгааны ажил, хэрхэн хамтран ажиллах талаар сав газрын захиргааны дарга Ч.Отгонбаатартай хэлэлцсэн байна.




Өнөөдөр бич өдөр

50 минутын өмнө