"ЦEГ-ын дарга Ж.Болд эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөх хүсэлтээ гаргасан тул түүний хүсэлтийг ЗГ-ын хурлаар хэлэлцсэн" гэв

"ЦEГ-ын дарга Ж.Болд эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөх хүсэлтээ гаргасан тул түүний хүсэлтийг ЗГ-ын хурлаар хэлэлцсэн" гэв

Өчигдөр /2023.09.01/ Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, лхагва гарагт хэлэлцэж амжилгүй өндөрлөсөн асуудлаа үргэлжлүүлэн хэлэлцсэн байдаг. Харин өчигдөр болсон "Засгийн газрын ээлжит бус хурлаар Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Ж.Болдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бололтой" гэх мэдээлэл гарсан. 

Харин энэ талаар албан ёсны мэдээлэл хараахан гараагүй байна. Тэгвэл зарим эх сурвалжууд, "ЦEГ-ын дарга Ж.Болд эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөх хүсэлтээ гаргасан. Иймд түүний хүсэлтийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар баасан гараг /2023.09.01/-т болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцуулсан" гэх мэдээллийг өгч байна.