Улаанбаатарт бороо орохгүй, 25 градус дулаан байна

Улаанбаатарт бороо орохгүй, 25 градус дулаан байна

Ойрын хоногуудад ихэнх нутгаар дулаан байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр +18...+23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр +28...+33 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +32...+37 градус, бусад нутгаар +22...+27 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +23...+25 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.