Ирэх долоо хоногийн сүүлээр ихэнх нутгаар сэрүүснэ

Ирэх долоо хоногийн сүүлээр ихэнх нутгаар сэрүүснэ

Ойрын 2 хоногт ихэнх нутгаар дулаахан байна. Маргааш буюу энэ сарын 4-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 5-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, энэ сарын 6-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын баруун хэсгээр, 7-нд төв, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи энэ сарын 5-нд Алтайн салбар уулсаар, энэ сарын 6, 7-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +19...+24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +28...+33 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +18...+23 градус, өдөртөө +33...+38 градус, бусад нутгаар шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +24..+.29 градус дулаан байна. Ирэх долоо хоногийн лхагва гараг буюу энэ сарын 6-наас нутгийн баруун хагаст, пүрэв гараг буюу энэ сарын 7-нд ихэнх нутгаар сэрүүснэ гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.