Х.Нямбаатар: Нүүрсний хэргээр хоригдож байгаа хүмүүсийг сонсголд оролцуулж, үгийг нь сонсоно

Х.Нямбаатар: Нүүрсний хэргээр хоригдож байгаа хүмүүсийг сонсголд оролцуулж, үгийг нь сонсоно

Нүүрсний сонсгол зохион байгуулах түр хороо өнгөрсөн долоо хоногт /2023.08.29/ хуралдаж, Түр хорооны даргаар Х.Нямбаатарыг томилсон билээ. 

Тэгвэл тус түр хороо энэ долоо хоногт Эрдэнэс Тавантолгой, орон нутгийн Тавантолгойн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцахаар төлөвлөсөн байна. Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан мэдээлэлтэй танилцах аж. Улмаар Нүүрсний сонсголд нүүрсний хэрэгт холбогдон хоригдоод шалгагдаж байгаа хүмүүсийг оролцуулж, ямар учраас нүүрсний хэрэгт холбогдсон гэдгийг нь яриулах асуудлыг хөндөх юм байна.

Энэ талаар Нүүрсний сонсголын Түр хорооны дарга Х.Нямбаатар “Бид долоо хоногт “Эрдэнэс Тавантолгой, орон нутгийн жижиг Тавантолгойн үйл ажиллагааг газар дээр нь очиж үзнэ. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглараад байгаа баримтыг прокурорын зөвшөөрөлтэйгөөр түр хорооны гишүүдэд танилцуулж, хуулбарлаж авах боломжтойгоо олон нийтэд сонсгоно. Мөн сонголд нүүрсний хэрэгт холбогдон хоригдож байгаа хүмүүсийг ч оролцуулж яриулмаар байна. Тэд яагаад энэ хэрэгт холбогдсон гэдгээ нээлттэй ил тод яриг. Хэдүүлээ нэг өнцгөөс асуудалд хандмааргүй байна” гэжээ. 

ВИДЕО: