ТОДРУУЛГА: ЦEГ-ын дарга Ж.Болд "эрүүл мэндийн улмаас ажлаа өгөх" өргөдлөө өгсөн ба энэ долоо хоногт ЗГ-ын хурлаар хэлэлцэнэ

ТОДРУУЛГА: ЦEГ-ын дарга Ж.Болд "эрүүл мэндийн улмаас ажлаа өгөх" өргөдлөө өгсөн ба энэ долоо хоногт ЗГ-ын хурлаар хэлэлцэнэ

Засгийн газрын энэ сарын нэгний өдрийн /2023.09.01/ ээлжит бус хуралдаанаар Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Ж.Болдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэх мэдээлэл цахим сүлжээнд гарсан. 

Тэгвэл Ж.Болдыг ажлаас чөлөөлсөн гэх мэдээлэл нь ташаа гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Ж.Болд нь өнөөдөр ч үүрэгт ажлаа гүйцэтгэж байгаа аж. Харин тэрбээр эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд байгаа бөгөөд түүнийг хүсэлтийг ирэх лхагва гарагт болох Засгийн газрын хуралданаараа хэлэлцэж магадгүй юм байна.