Монголд орж ирсэн даруйд нь цагдан хорихоор болсон Д.Эрдэнэбилэгт холбогдох хэргийг прокурорт шилжүүллээ

Монголд орж ирсэн даруйд нь цагдан хорихоор болсон Д.Эрдэнэбилэгт холбогдох хэргийг прокурорт шилжүүллээ

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгт холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлэх саналтайгаар хэргийг прокурорт шилжүүлжээ.

Түүнийг гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор “О”, “П”, “М”, “Ш” нартай урьдчилан нэгдэж, тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан гэх үндэслэлээр мөрдөн шалгасан байна.

Ташрамд өгүүлэхэд, Д.Эрдэнэбилэг нь эмчлүүлэх зорилгоор гаднын улсыг зорьсон бөгөөд өнөөг хүртэл эх орондоо эргэж ирээгүй байгаа юм. Тиймээс түүний барьцаа болгож үлдээсэн гурван тэрбум төгрөгийг улсын орлого болгож, Монголд орж ирсэн даруйд цагдан хорих шийдвэрийг өнгөрсөн наймдугаар сард шүүхээс гаргасан.