12 жилийн хугацаагаар хорих ял сонссон С.Батдөл давж гомдол гаргасан бөгөөд шүүх хурал нь товлогдоогүй байна

12 жилийн хугацаагаар хорих ял сонссон С.Батдөл давж гомдол гаргасан бөгөөд шүүх хурал нь товлогдоогүй байна

"Улаанбаатар төмөр зам"-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргаар ажиллаж байсан С.Батдөлд гэрээс нь олдсон 7.4 тэрбум төгрөгт үндэслэн яллаж, нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг долоон жилийн хугацаагаар, 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн билээ.

Тэгвэл тэрбээр Эрүүгийн хэргийн Давж заалдах шүүхэд давж заалдах гомдол гаргажээ. Одоогоор түүний гомдлыг хэлэлцэх шүүх хурлын тов гараагүй байгаа юм байна. Түүнийг хахууль авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн, хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон, мөнгө угаах гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцоод байгаа юм.