ШУУРХАЙ: "Хүүхдэд нь гар хүрсэн гэх шалтгаанаар аав нь багш нарыг зодсон" гэх бичлэг Малайзад болсон үйл явдал болохыг тогтоожээ

ШУУРХАЙ: "Хүүхдэд нь гар хүрсэн гэх шалтгаанаар аав нь багш нарыг зодсон" гэх бичлэг Малайзад болсон үйл явдал болохыг тогтоожээ

Өчигдөр /2023.09.04/ цахим сүлжээнд "Хүүхдийг нь зодсон гэх шалтгаанаар аав нь багш нарыг зодож байна" гэх тайлбар бүхий богино хэмжээний бичлэг цацагдаж, олны дургүйцлийг төрүүлсэн.  Улмаар уг асуудал нь иргэдийг талцуулаад байсан билээ. Тэгвэл тухайн бичлэг нь энэ оны наймдугаар сарын 29-ны өдөр Малайз улсад болсон үйл явдлын бичлэг байсан гэдгийг албаныхан тодруулж, олжээ.

Тодруулбал, дээрх бичлэг нь 2023 оны наймдугаар сарын 29-ний өдөр Малайз улс дахь хүүхэд асрах төвд 4 настай хүүг сурган хүмүүжүүлэгч багш нь зодож байгаа дүрс бичлэг CCTV дэх камерт өртсөн байна. Асран хамгаалагч нь тус бичлэгийг үзэж, улмаар хүүхэд асрах төвийн хоёр багшийн биед халдсан үйл явдал болсон байна. Иймд иргэдийг цахим сүлжээнд зураг, бичлэг нийтлэхдээ эх сурвалжийг дурдаж, олон нийтэд ташаа мэдээлэл түгээхгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

ВИДЕО: