Туслах багш нь хоёр настай хүүхдийн биед халдсан гэх мэдээллийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ

Туслах багш нь хоёр настай хүүхдийн биед халдсан гэх мэдээллийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ

Өчигдөр сүлжээнд нэгэн иргэн "Сонгинохайрхан дүүргийн 26-р цэцэрлэгийн туслах багш дүүгийнх нь хоёр настай хүүхдийн биед халдсан" гэх мэдээллийг зургийн хамт  нийтэлсэн нь олны анхаарлыг татсан.

Тэгвэл дээрх мэдээлэлтэй холбоотой гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн эсэхийг тодруулахад "Дээрх мэдээлэл нь цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй байна. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхэд шалгалтын ажиллагаа явуулахаар холбогдох ажиллагааг эхлүүлээд байна" гэв.