"Иргэдийг зэвсэгт тэмцэлд уриалсан байж болзошгүй" мэдээллийг цахим сүлжээнд нийтэлсэн иргэнийг цагдан хорьж шалгаж байна

"Иргэдийг зэвсэгт тэмцэлд уриалсан байж болзошгүй" мэдээллийг цахим сүлжээнд нийтэлсэн иргэнийг цагдан хорьж шалгаж байна

Олон нийтийн цахим сүлжээнд өнгөрсөн наймдугаар сарын 30-ны өдөр "Өмнөговь аймгийн Гурвантэс сумын газар нутгийг БНХАУ-д өгч, улмаас тус улсын цэргийн анги Монголд орж ирсэн. Иймд иргэдийг тэмцэлд нь нэгдэхийг уриалсан" агуулгатай мэдээлэл цацагдаж, олны дургүйцлийг төрүүлсэн.

Улмаар Хил хамгаалах газар болон Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээлэл хийж, дээрх мэдээлэл нь "худал" болохыг мэдэгдсэн. Мөн дээрх мэдээлэл нь өдөөн хатгасан, зориуд зохион байгуулсан үйлдэл байж болзошгүй байсан тул уг асуудлыг Тагнуулын байгууллага шалгаж эхэлсэн байдаг. 

Дээрх мэдээллийг цахим сүлжээнд нийтэлсэн этгээдийг хуулийн байгууллагаас илрүүлэн, цагдан хорьж шалгаж эхэлсэн байна. Тухайн иргэнийг "Үндэсний эрх ашгийг хөндсөн, үндэсний эв нэгдлийг бусниулах, олон нийтийг өдөөн хатгасан шинжтэй ноцтой мэдээлэл тараасан" гэх үндэслэлээр мөрдөн шалгаж байгаа аж.