Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн алтыг улсын орлого болгожээ

Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн алтыг улсын орлого болгожээ

Прокурорын газраас О-г  алтыг хилээр нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, Т, Б нартай бүлэглэж, тэдэнд мөнгө амлаж хуулиар хориглосон эрдэнэс буюу 2 кг 241,29 гр алтыг Замын-Үүд боомтоор нэвтрүүлсэн, 

Т-г О, Б нартай бүлэглэж, Б-г О, Т нартай бүлэглэж хуулиар хориглосон 431,189,421,33 төгрөгийн үнэ бүхий 2 кг 241,29 гр алтыг Замын-Үүд боомтоор хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн. Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэж, гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдсэн бол гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үздэг.

Алтыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхдээ аж, ахуй нэгж тусгай зөвшөөрөлтэйгээр нэвтрүүлдэг бол иргэн хувиараа улсын хилээр нэвтрүүлэх эрхзүйн зохицуулалт байхгүй тул шүүгдэгч нарыг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эрдэнэс болох алтыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэж үзэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар  О, Т, Б нар нь бүлэглэж, ашиг орлого олох зорилгоор алтыг өөрсдийн бие, эд зүйлд нууж  улсын хилээр нэвтрэхээр зорчих явцад нь гаалийн хяналт шалгалтаар илрүүлсэн, мөн тэд алтыг улсын хилээр нэвтрүүлэх талаар ярилцан тохирч, бүлэглэж үйлдсэн нь тогтоогдсон тул шүүх тэднийг улсын хилээр алтыг хууль бусаар нэвтрүүлсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулав. Нэгэнт алтыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн гэж үзсэн тул эд мөрийн баримт болох 431,189,421,33 төгрөгийн үнэ бүхий 2 кг 241,29 гр алтыг гэмт  улсын орлого болгон шийдвэрлэв.