ШУУРХАЙ: Хөвсгөлд амиа алдсан БНСУ-ын хоёр жуулчин гаднын нөлөөгүй нас барсан болох нь тогтоогджээ

ШУУРХАЙ: Хөвсгөлд амиа алдсан БНСУ-ын хоёр жуулчин гаднын нөлөөгүй нас барсан болох нь тогтоогджээ

Хөвсгөл аймгийн Цагаан нуур сумын нутаг дэвсгэрт наймдугаар сарын 10 /2023.08.10/-ны өдөр БНСУ-аас аяллын шугамаар ирсэн нэр бүхий 45-55 орчим насны хоёр иргэн нуурын гүн хэсэгт сэлж байхдаа хөл алдаж живсэн байдалтай нас барсан хэргийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл тухайн жуулчид гаднын ямар нэгэн нөлөөгүй, Цагаан нуурын усанд осолдсон нэгнээ аврах гэж байгаад хоёулаа амь насаа алдсан болох нь тогтоогджээ. Тиймээс тус хэргийг хааж шийдвэрлэсэн байна. Харин талийгаач нарын цогцсыг ар гэрт нь таниулж, БНСУ-ын Элчин сайд яам зэрэг холбогдох албаныханд хүлээлгэн өгчээ.