ТОДРУУЛГА: Тоглоомын талбайд тоглож байсан 4-6 насны хоёр хүүхдийг авч явахыг завдсан эмэгтэйг саатуулан шалгаж байна

ТОДРУУЛГА: Тоглоомын талбайд тоглож байсан 4-6 насны хоёр хүүхдийг авч явахыг завдсан эмэгтэйг саатуулан шалгаж байна

Тоглоомын талбайд тоглож байсан 4-6 насны хоёр хүүхдийг авч явахыг завдсан гэх бичлэг, мэдээлэл олон нийтийн сүлжээнд олны анхаарлыг татаж байна.

Тус хэргийг талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 02-ны өдрийн 19 цаг 29 минутад Дархан-Уул аймгийн Дархан сум, 10 багт “Манай хоёр хүүхдийг авч явах гээд байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулж, байрны гадна тоглоомын талбайд тоглож байсан 4-6 насны хоёр хүүхдийг хөтлөн явсан гэх 23 настай, эмэгтэй “Н” гэгчийг саатуулан, шалгалтын ажиллагаа явуулж байна" гэв. 

Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангах, тэдэнд тавих анхаарал, хараа хяналтаа дээшлүүлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.