Улаанбаатарт 32 градус дулаан байна

Улаанбаатарт 32 градус дулаан байна

Өнөөдөр нутгийн төв хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр, нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Монгол-Алтайн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +15...+20 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +28...+33 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангийн тал нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +32...+37 градус, бусад нутгаар +21...+26 градус дулаан байна гэж Цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.