ЦЕГ-ын даргаар томилогдсон Т.Сүхболд Хэнтийн аймгийн цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байжээ

ЦЕГ-ын даргаар томилогдсон Т.Сүхболд Хэнтийн аймгийн цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байжээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болдыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны даргаар ажиллаж байсан цагдаагийн хурандаа Т.Сүхболдыг томилсон талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл ЦЕГ-ын даргаар томилогдсон Т.Сүхболд нь Хэнтий аймгийнх аж. 

Тэрбээр:

  • 1998-2001 онд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст цагдаа
  • 2005-2007 онд Хэнтий аймгийн цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгч
  • 2007-2011 онд Хэнтий аймгийн цагдаагийн газарт эдийн засгийн төлөөлөгч
  • 2011-2013 онд Хэнтий аймгийн цагдаагийн газарт эдийн засгийн ахлах төлөөлөгч
  • 2013-2018 онд ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ахлах төлөөлөгч, тасгийн дарга,
  • 2018-2020 онд ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга
  • 2020 онд ЭЦА-ны дэд бөгөөд Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга
  • 2020 оны долдугаар сараас өнөөдрийг хүртэлх Эрүүгийн цагдаагийн албаны даргаар ажиллаж байсан нэгэн юм.



Өнөөдөр морь өдөр

7 цагийн өмнө