ШУУРХАЙ: "Зодуулсан иргэн нь цагдаагийн алба хаагч биш, Драгон төвд сайн дураар хөдөлгөөн зохицуулагч хийдэг иргэн" гэж ЦЕГ-аас мэдэгдлээ

ШУУРХАЙ: "Зодуулсан иргэн нь цагдаагийн алба хаагч биш, Драгон төвд сайн дураар хөдөлгөөн зохицуулагч хийдэг иргэн" гэж ЦЕГ-аас мэдэгдлээ

Олон нийтийн сүлжээнд замын цагдаагийн албан байж болзошгүй иргэнийг зодож буй бичлэг нийтлэгдсэн. Иймд дүрс бичлэгт цагдаагийн байгууллага албаны шалгалт хийж, тус иргэн нь цагдаагийн алба хаагч биш гэдгийг тогтоосон байна. 

Цагдаагийн байгууллагын албан ёсны мэдээлэлд, "Олон нийтийн цахим сүлжээнд 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр цагдаагийн алба хаагчтай төстэй хувцас өмссөн иргэнийг зодож буй дүрст бичлэг түгээгдсэний дагуу тодруулахад иргэн “С” гэгч нь 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдөр “Драгон” орчмын автомашины зогсоолын хөдөлгөөнийг сайн дураараа зохицуулж явдаг иргэн “Б”-г зодсон үйлдлийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газар тогтоон шалгаж байна. Иргэн “Б” нь цагдаагийн алба хаагч биш бөгөөд гэрэл ойлгогчтой хантааз, гэрэл асдаг дохиур мод хэрэглэн сайн дураараа зогсоол дээрх автомашины хөдөлгөөнийг зохицуулж явдаг, аль нэгэн байгууллагад харьяалалгүй иргэн байна" гэж хуулийн байгууллагаас мэдэгдлээ.




Өнөөдөр морь өдөр

7 цагийн өмнө