Шүгэл үлээсэн ахмад О.Цэлмэг Булган аймгийн цагдаагийн газраас шилжих хүсэлт гаргажээ

Шүгэл үлээсэн ахмад О.Цэлмэг Булган аймгийн цагдаагийн газраас шилжих хүсэлт гаргажээ

Булган аймгийн Цагдаагийн алба хаагч О.Цэлмэг өөрийн цахим хуудсаараа дамжуулан тус аймгийн Цагдаагийн газрын удирдлагууд алба хаагчдаас мөнгө хураадаг мөн үндэслэлгүйгээр цалин хасдаг талаар мэдээлж, шүгэл үлээсэн билээ.

Тэгвэл Цагдаагийн алба хаагч О.Цэлмэг Булган аймгийн цагдаагийн газраас шилжиж ажиллах хүсэлт гаргажээ. Түүний хүсэлтийг цагдаагийн байгууллагын удирдлагууд хүлээн авч, шилжүүлэхээр болсон талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээллээ. Тэрбээр энэ талаар "Цагдаагийн алба хаагч О.Цэлмэг өөрийн хүсэлтийн дагуу шилжиж ажиллая гэдэг хүсэлт тавьсан. Түүний дагуу шилжүүлэхээр болсон гэдэг мэдээллийг ЦЕГ-ын өмнөх дарга буюу Ж.Болд дарга надад танилцуулсан. Одоогоор албаны шалгалт хийгдэж байгаа. Зарим талаар зөрчил гаргасан гэх мэдээллүүдийг авсан. Мөн эцсийн дүгнэлтээ өгөөгүй байгаа. Тиймээс уг асуудлын талаар удахгүй танилцуулна. Ямар нэг байдлаар ажлын байрны дарамт учруулж шилжүүлсэн болон албан тушаал бууруулсан зүйл байхгүй гэдгийг надад хариуцлагатайгаар мэдэгдсэн" гэлээ.




Өнөөдөр тахиа өдөр

5 цагийн өмнө