Туул голын эрэг дээр архидан согтуурч, нэгэн рүүгээ хутга барьж дайрчээ

Туул голын эрэг дээр архидан согтуурч, нэгэн рүүгээ хутга барьж дайрчээ

Цагдаагийн алба хаагч нэгэн иргэнийг зодож, хөлийг нь гэмтээсэн гэх мэдээлэл өнөөдөр цахис орчинд гарсан билээ.

Тэгвэл энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 05-ны өдрийн 17 цаг 39 минутад “Туул голын эрэг дээр архидан согтуурсан хүмүүс хоорондоо зодолдож, хутгатай хүн намайг ална гээд хөөгөөд байна” гэх дуудлага, мэдээллийн дагуу алба хаагчид энгэрийн камерын бичлэг хийж, тухайн орчныг баримтжуулан үйлдлийг таслан зогсоож, гомдол мэдээллийн бүртгэлд аван шалгаж байна.

Дээрх асуудал нь 7-8 хүний хооронд хэрүүл, маргаан үүсч зодолдсон гэх ба иргэн Э нь И-ийн эсрэг хутгатай дайрсан, хамт байсан Ц хөл гэмтсэн гэх асуудлыг шалгаж байна. Урьдчилсан байдлаар цагдаагийн алба хаагч хүн зодсон үйлдэл тогтоогдоогүй ба хуульд заасан арга хэмжээ авсан, тухайн асуудалд шалгалтын ажиллагааг үргэлжүүлж байна.

Шалгаж тогтоогдоогүй асуудалд нэг талыг барьсан мэдээлэл цахим орчинд түгээж иргэдийг төөрөгдүүлэх, гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж буй алба хаагчдын үйл ажиллагааг шууд буруутган дүгнэлт хийхгүй байхыг зөвлөж байна" гэв.