ШУУРХАЙ: Улсын арслан М.Бадарч зам тээврийн осолд өртөж, гэмтжээ

ШУУРХАЙ: Улсын арслан М.Бадарч зам тээврийн осолд өртөж, гэмтжээ

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түүрлж, улсын арслан цолыг хүртсэн М.Бадарч өнөөдөр буюу есдүгээр сарын 6-ны өдөр зам тээврийн осолд орж, хүнд гэмтсэн талаар эх сурвалж мэдээллээ. 

Ослын улмаас гэмтсэн М.Бадарчийг ГССҮТ-д авчирч, эмчилгээ үйлчилгээ хийж байгаа гэх мэдээлэл байна. Ташрамд өгүүлэхэд, сүүлийн өдрүүдэд түүнийг допинг хэрэглэсэн гэх албан бус мэдээлэл гарах болсон. Харин тэрбээр үүнийг үгүйсгээд байгаа юм.