ШУУРХАЙ: "Б нь тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдож ГССҮТ-д хүргэгдсэн" гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ

ШУУРХАЙ: "Б нь тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдож ГССҮТ-д хүргэгдсэн" гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ

Улсын арслан М.Бадарч өнөөдөр зам тээврийн осолд орсон гэх мэдээлэл байгаа. Тэгвэл энэ талаар Тээврийн цагдаа албанаас тодруулахад, "Цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 07 цаг 41 минутад Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баясах трейд ХХК-ны хашаанаас урагш 2.5 километр зайтай Богд-Уулын ар бэлд иргэн “Б” нь улсын дугааргүй UVT маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдож Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн гэх мэдээлэл бүртгэгджээ. Уг мэдээллийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газар шалгаж байна" гэлээ.