СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй иргэн авто замын ойролцоо нас барсан байхад нь олжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй иргэн авто замын ойролцоо нас барсан байхад нь олжээ

Өнөөдөр /2023.09.06/ Баянгол дүүргийн хорооллын эцсийн уулзвараас урагш явах зам дагуу нас барсан байдалтай эмэгтэй хүн олдсон байна.

Тодруулбал, өнөөдөр 18:00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй эмэгтэй автозамын явган хүний зам дагуу нас барсан байхад нь иргэд олж, цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн байна. Энэ дагуу цагдаагийн байгууллагын алба хаагчид хэргийн газарт ажиллаж байв. Харин хэргийн газрын ойролцоох иргэдийн мэдээлж буйгаар “Хоёр иргэн архи уугаад сууж байсан. Нас барсан иргэн нь эмэгтэй хүн байсан” гэсэн юм. Иймд иргэд та бүхнийг авто замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байхыг анхааруулж тус мэдээллийг нийтэллээ. 

Улаанбаатар хот. 2023.09.06