Лаос Улсын Ассамблейн даргын айлчлалтай холбогдуулж авто замуудыг түр хаана

Лаос Улсын Ассамблейн даргын айлчлалтай холбогдуулж авто замуудыг түр хаана

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан 2023 оны есдүгээр сарын 07-оос 10-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Үүнтэй холбоотой  есдүгээр сарын 07-ны өдрийн 12.00-16.00 цагийн хооронд “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас “Чингисийн өргөн чөлөө”, “Наадамчдын гудамж”, “Энхтайваны өргөн чөлөө” орчмын авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн түр хугацаанд хаах тул иргэд та бүхэн Замын хөдөлгөөний дүрмийг баримталж, тухайн замаар зорчихгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас хүслээ.