ШУУРХАЙ: Хар тамхины хэргээр 1.5 жилийн хорих ял сонссон Ж.Золбаярын ялыг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ

ШУУРХАЙ: Хар тамхины хэргээр 1.5 жилийн хорих ял сонссон Ж.Золбаярын ялыг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ

Аялагч Амай буюу Ж.Золбаярт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан хэргээр нэг жил таван сарын хугацаагаар хорих ял оноосон билээ. 

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Золбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, үргэлжилсэн үйлдлээр хадгалсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар шүүгдэгч Ж.Золбаярт нэг жил таван сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. 

Тэгвэл Ж.Золбаяр нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг Давж заалдах шатны шүүх хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.