Зэвсэг ашиглан бусдыг айлган сүрдүүлж, дарамталдаг байсан гэх Б.Хулансамбуу, Л.Алтанхуяг нарыг шүүх хурал маргааш болно

Зэвсэг ашиглан бусдыг айлган сүрдүүлж, дарамталдаг байсан гэх Б.Хулансамбуу, Л.Алтанхуяг нарыг шүүх хурал маргааш болно

"Ука" хочит Л.Алтанхуяг, "Хулнаа" хочит Б.Хулансамбуу нь "Цэнгэл" хочит Б.Батцэнгэл, "Уугаа" хочит Б.Ууганзаяа нартай бүлэглэн Э.Сумъяажаргал гэх эмэгтэйн захиалгаар иргэн “Б”-г Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд аваачиж, улмаар эд хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардсан ноцтой хэргийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл тус этгээдүүдэд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг маргааш буюу есдүгээр сарын 8-ны өдөр /2023.09.08/ болно. 

Прокуророос дээрх хэрэгт холбоотойгоор 13 этгээдэд яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэг, 12.1 дүгээр зүйлийн 2, 2.10 дахь хэсэг, 20.3-1, 20.3-2, 11.1-2.4-т зааснаар ялласан байна. 




Өнөөдөр тахиа өдөр

5 цагийн өмнө