"М.Бадарчийн гар нь хоёр газраараа хугарч, нүүр нь зулгарч танигдах аргагүй гэмтсэн" гэж түүний найз А.Баярбат тодруулга өгчээ

"М.Бадарчийн гар нь хоёр газраараа хугарч, нүүр нь зулгарч танигдах аргагүй гэмтсэн" гэж түүний найз А.Баярбат тодруулга өгчээ

Улсын арслан М.Бадарч өчигдөр /2023.09.06/ Богд уулын орчимд байнд авсан төмөр хөлгөөрөө зорчиж яваад осолдсон гэх мэдээлэл гарсан.

Тус хэрэг явдал гарсан гэдгийг албан эх сурвалжууд баталж, “осол Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баясах трейд ХХК-ны хашаанаас урагш 2.5 километр зайтай Богд-Уулын ар бэлд болсон” гэж байгаа юм. Харин өдгөө Улсын арслан М.Бадарч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь сайнгүй байгаа гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байгаа. Тэгвэл М.Бадарчийн найз А.Баярбат тус хэргийн талаар “Өдрийн сонин”-нд мэдээлэл өгсөн байна. Тэрээр, “М.Бадарчийн гар нь хоёр газраараа хугарч, үйрсэн. Дотор битүү доргилттой гэх мэдээллийг эмч нь хэлж байна. Нүүр ам нь зулгарч танигдах аргагүй нэлээн гэмтэл авсан” гэжээ.