ШУУРХАЙ: Зэвсэг ашиглан бусдыг сүрдүүлсэн гэх зарим этгээдүүд "хүчирхийлэл"-ийн хэргээр давхар шүүгдэж буй тул хурлыг хаалттай явуулахаар боллоо /ФОТО/

ШУУРХАЙ: Зэвсэг ашиглан бусдыг сүрдүүлсэн гэх зарим этгээдүүд "хүчирхийлэл"-ийн хэргээр давхар шүүгдэж буй тул хурлыг хаалттай явуулахаар боллоо /ФОТО/

"Ука" хочит Л.Алтанхуяг, "Хулнаа" хочит Б.Хулансамбуу нь "Цэнгэл" хочит Б.Батцэнгэл, "Уугаа" хочит Б.Ууганзаяа нартай бүлэглэн Э.Сумъяажаргал гэх эмэгтэйн захиалгаар иргэн “Б”-г Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд аваачиж, улмаар эд хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардсан ноцтой хэргийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл тус этгээдүүдэд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2023.09.08/ 09:00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон.

Харин манай сурвалжлах багийг тус шүүхийн байранд очиход Л.Алтанхуяг, Б.Хулансамбуу  нарт холбогдох хэргийн шүүх хурал эхлээгүй, шүүхийн танхимаа хүлээж байна гэсэн юм. 

Прокуророос дээрх хэрэгт холбоотойгоор 13 этгээдэд яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэг, 12.1 дүгээр зүйлийн 2, 2.10 дахь хэсэг, 20.3-1, 20.3-2, 11.1-2.4-т зааснаар ялласан байна.  Мөн тэднийг тус хэрэгт холбогдсон зарим хүмүүсийг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж, "хүчирхийлэл" үйлдсэн байж болзошгүй гэх үндэслэлээр шүүгдэж байгаа тул шүүх хурлыг хаалттай явуулахаар болсон байна. Иймд isee.mn сайтын сурвалжлах баг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гаднаас мэдээллийг хүргэж байна. 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн ЭХ-ийн анхан шатны шүүхийн гадна орчин. 2023.09.08