ШУУРХАЙ: "Гацуурт"-ын Л.Чинбатад холбогдох хэргийг мөрдөн шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүллээ

ШУУРХАЙ: "Гацуурт"-ын Л.Чинбатад холбогдох хэргийг мөрдөн шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүллээ

"Гацуурт" ХХК-ийн захирал Л.Чинбатад холбогдох хэргийг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж дуусаад прокурорт шилжүүлжээ. 

Тодруубал, Л.Чинбатыг "Хүнийг алахыг завдсан", "хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан" гэх хэрэгт буруутгагдан цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж байсан бөгөөд түүнд холбогдох хэргийг шалгаж дуусаад энэ сарын 4-ний өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Ташрамд өгүүлэхэд цагдаагийн байгууллагаас Л.Чинбатыг гурван зүйл ангиар шалгаж байсан гэх мэдээлэл байдаг юм.

Эрүүгийн хуульд зааснаар:

  • 10.1 дүгээр зүйл .Хүнийг алах

1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

  • 13.14 дүгээр зүйл. Худал мэдээлэл тараах

1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

  • 20.16 дугаар зүйл.Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах

1.Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.