О.Цэлмэгийн утасны дуудлагыг шалгахыг зөвшөөрсөн прокурор С.Алтайд хариуцлага тооцож, албан тушаал бууруулжээ

О.Цэлмэгийн утасны дуудлагыг шалгахыг зөвшөөрсөн прокурор С.Алтайд хариуцлага тооцож, албан тушаал бууруулжээ

Булган аймгийн Орхон сумын хэсгийн төлөөлөгч О.Цэлмэг Булган аймгийн цагдаагийн газар алба хаагчдынхаа цалинг үндэслэлгүй хассан, суутгасан мөн өөрийнх нь утасны орох, гарах ярианы түүхийг албан тоот боловсруулж авсан зэрэг асуудлыг илчилж, шүгэл үлээсэн.

Үүнтэй холбоотойгоор ЦЕГ-аас Ажлын хэсэг гаргаж, Булган аймгийн цагдаагийн газар ажиллаж байгаа. Одоогоор Ажлын хэсгийн дүгнэлт гараагүй байгаа бөгөөд О.Цэлмэг нь шилжин ажиллах хүсэлтээ гаргаад гэдгийг Х.Нямбаатар сайд мэдээлсэн. 

Тэгвэл О.Цэлмэгийн шүгэл үлээсэн асуудлаар буюу түүний утасны дуудлагыг шалгахыг зөвшөөрсөн Булган аймгийн прокурорын газрын орлогч прокурор С.Алтайг албан тушаал бууруулж хариуцлага тооцжээ.