ВИДЕО: Төв аймгийн 100 жилээр ёс зүйгүй авир, үйлдэл гаргасан Улсын заан Б.Батмөнхийг 500 мянган төгрөгөөр торгож, шийтгэжээ

ВИДЕО: Төв аймгийн 100 жилээр ёс зүйгүй авир, үйлдэл гаргасан Улсын заан Б.Батмөнхийг 500 мянган төгрөгөөр торгож, шийтгэжээ

Улсын болон аймаг, сумдын баяр наадмын бөхийн барилдааны үеэр ёс зүйгүй үйлдэл гаргаж, олон нийтийг үл хүндэтгэсэн нэр бүхий бөхчүүдийг хууль хяналтын болон холбогдох байгууллагууд нь шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

ВИДЕО:

Тэгвэл ёс зүйгүй үйлдэл гаргаж, олон нийтийг үл хүндэтгэсэн Монгол Улсын заан Б.Батмөнхөд холбогдох асуудлыг хуулийн байгууллагаас шалгаж, түүнд хариуцлага тооцжээ. Тодруулбал, Төв аймгийн 100 жилийн наадмын бөхийн барилдаанд Монгол Улсын заан Б.Батмөнх, Монгол Улсын начин Д.Хүдэрбулга нар барилдаж, Б.Батмөнх нь өвдөг шороодсоныхоо дараа газар цохин боссон нь наадамчин олны дургүйцлийг төрүүлсэн. Тэгвэл уг асуудлыг хуулийн байгууллагаас шалгаж, Зөрчлийн хуулийн дагуу Б.Батмөнхийг 500 нэгж буюу 500 мянган төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна. 

Харин Үндэсний бөхийн барилдааны дөрвийн даваанд цэргийн арслан Г.Жамбалдоржийн хүзүүг тохиолдож, биед нь халдсан гэх Монгол Улсын Арслан Ц.Содномдорж,  гурвын даваанд Монгол Улсын харцага Л.Лха-Очирт унасныхаа дараа тахимаа өгөх үеэрээ түүнийг түлхэж, биед нь халдсан гэх аймгийн арслан П.Эрхэмжаргал нарт холбогдох асуудлыг шалгаж байгаа аж. Өдгөө шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ. Зөрчлийн тухай хуулийн 6.28 дугаар зүйлд, "1.Үндэсний бөх, сурын болон шагайн харваа, хурдан морины дүрмийг бөх, уяач, сурын болон шагайн харваач, дасгалжуулагч, эмч зөрчсөн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заажээ.