ВИДЕО: Говьд байршуулсан нарны өргүүрт худгаас Хавтгай тэмээ, Хар сүүлт, Зээр, Мазаалай зэрэг зэрлэг амьтад ундаалдаг болжээ

ВИДЕО: Говьд байршуулсан нарны өргүүрт худгаас Хавтгай тэмээ, Хар сүүлт, Зээр, Мазаалай зэрэг зэрлэг амьтад ундаалдаг болжээ

Говийн Их Дархан Цаазат Газрын А хэсгийн хамгаалалтын захиргаа MongoliAid International Inc байгууллагын санхүүжилтээр 2022 оны 6 дугаар сард Зүүн шарга болон Чонын довонд байрлах цооногуудад нарны өргүүр суурилуулан тохижуулж, ашиглалтад оруулсан.

Улмаар худгууд ажиллаж эхэлсэн үеэс Хавтгай тэмээ, Хар сүүлт зээр зэрэг олон амьтад ирж ундаалах болсон бөгөөд худгуудын ойр орчимд Мазаалай баавгайн ул мөр үзэгдэх болсон байна.

Говь цөлийн хатуу ширүүн нөхцөлд дасан зохицож амьдардаг зэрлэг амьтдын хувьд усны хүрэлцээ, хангамжийн асуудал хамгийн чухал байдаг билээ. Иймд зэрлэг амьтдыг ундаалдаг худагтай болгосон говь цөлийн зэрлэг амьтдын төлөө хамтран ажилладаг MongoliAid International Inc байгууллагын ерөнхийлөгч Barry Jiggins болон John Barry нарт Говийн Их Дархан Цаазат Газрын А хэсгийн хамгаалалтын захиргаанд талархал илэрхийлж нарны өргүүрт худгаас ундаалж буй Хавтгайн сүргийн бичлэгийг нийтэлжээ.

ВИДЕО: