ВИДЕО: Улаан тайгын байгаль хамгаалагчдын тэжээж их тайгад тавьсан "Гэмшил" хэмээх бамбарууш бие даах чадвартай хөвчийн хүрэн баавгай боллоо

ВИДЕО: Улаан тайгын байгаль хамгаалагчдын тэжээж их тайгад тавьсан "Гэмшил" хэмээх бамбарууш бие даах чадвартай хөвчийн хүрэн баавгай боллоо

Хөвсгөлийн "Улаан тайга"-ын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид эхээсээ өнчирч хоцорсон гурван бамбаруушийг тэжээж, улмаар энэ оны тавдугаар сард /2022.05.29/ тэднийг байгальд нь тавьсан билээ.

Бамбаруушуудыг хэрхэн аж төрж байгаа зэргийг камерын бичлэг, байршил тогтоогчоор хянаж байсан юм. Улмаар байгаль хамгаалагчид Бусын тайгад очиж, камеруудаа шалгаж байршлыг өөрчилж отолтын жимийн байршлуудад тавиад ирсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Тэгвэл Гэмшил хэмээх бамбарууш бие даах чадвартай хөвчийн хүрэн баавгай болжээ. Энэ талаар Улаан тайгын хамгаалалтын захиргааны дарга, байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх “Улаан тайгын  хамт олны тэжээж их тайгад тавьсан Гэмшил хэмээх бамбарууш бие даах чадвартай  хөвчийн хүрэн баавгай боллоо. Бид сансрын дохиололтой судалгааны камераар хянаж  байлаа. Бамбарууш маань 2022-2023 өвөл их тайгаас маш хэцүү бартаа газрыг өөрийн зөн билэг авьяасаараа олж ичээ бэлтгээд орж унтаад энэ хавар гараад явлаа. Одоо Их тайгадаа хүчит баавгай болсон. Баавгайнуудыг хөвчийн хүрэн хайрхан болоход бүх талаараа дэмжиж хайрласан Австралийн амьтан хамгаалах байгууллага  захирал Lou, доктор Zain  туслахын хамт,  Hamid, Монголын эрдэмтэн судлаач Я.Адьяа, А.Баясгалан,  Гэрлээ   эмч , БОАЖЯ-сайд Б.Батэрдэнэ,  бүх хамт олонд баярлалаа” гэжээ.

ВИДЕО: 




Өнөөдөр морь өдөр

1 цагийн өмнө