Улаанбаатарт 15 градус дулаан байна

Улаанбаатарт 15 градус дулаан байна

Өнөөдөр нутгийн төв хэсгээр багавтар үүлтэй. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Дорнодын тал нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр  +11...+16 градус,  говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +25....+30 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +20....+25 градус,  бусад нутгаар +16...+21 градус дулаан байна гэж Цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.