"Нүүрсний" гэх тодотголтой Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2023.09.12/ болж байна.
Өнгөрсөн наймдугаар сарын 30-ны өдөр шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг эхэлсэн боловч хойшлоод байсан бөгөөд уг хуралд яллагдагч нар биеэр оролцохоор ирсэн юм.
Өнгөрсөн шүүх хурлдааны үеэр Т.Аюурсайхан, "Намайг өнгөрсөн хугацаанд хуулийн байгууллагаас олон удаа дуудсан. Би дуудах бүрт нь очиж байсан. Надад холбогдуулсан хэргийг үнэн зөвөөр шийдэгдээсэй гэж хүсэж, итгэж байна. Тийм ч учраас надад нууж хаах зүйл байхгүй. Шүүх хурлыг нээлттэй явуулах хэрэгтэй" гэсэн юм.