"S Outlet" дэлгүүрийн 40 тоннын 14 чингэлэг болон барааны агуулахыг чөлөөлж, нураах ажил эхэлжээ

"S Outlet" дэлгүүрийн 40 тоннын 14 чингэлэг болон барааны агуулахыг чөлөөлж, нураах ажил эхэлжээ

Голын голдирлыг хааж барьсан "S Outlet" дэлгүүрийг албадан нураах Нийслэлийн засаг даргын захирамжийг наймдугаар сарын 31-нд хүргүүлсэн бөгөөд тухайн захирамжийн хугацаа дуусч, албадан нураах шаардлагатай болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл "S Оutlet" дэлгүүрийн барилгыг буулгах ажил үргэлжилж байгаа талаар нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мэдээллээ. Тэрбээр, "40 тоннын 14 ширхэг чингэлэг чөлөөлөхөөс 14-ийг, 10×24 харьцаатай барааны агуулахыг чөлөөлөөд байна. Өнөөдөр 10×10, 8×6 хэмжээтэй хоёр ширхэг сэндвичин байшин буулгана" гэжээ. Харин "S Оutlet" дэлгүүрийн барилгыг энэ сарын 5-наас буулгаж эхэлсэн.