Ерөнхийлөгчийн тамгын газраас Тамхи болон электрон тамхины хатуу зохицуулалтын хуулийн төслийг боловсруулах ажлыг хийж буй аж. Уг хуулийн төслийг боловсруулах ажилд иргэн, төрийн болон төрийн бус байгууллагын саналыг авсан бөгөөд Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан голлон ажиллаж буй юм байна.
Ташрамд дурдахад, манай улс 2021 онд 721ш, 91230кг, 2022 онд 296ш 72567.72кг, давхардсан тоогоор 296 нэр төрлийн электрон тамхи импортолсон байдаг. Электрон тамхинд хүний эрүүл мэндэд аюул учруулах хэмжээний химийн орц найрлага байдаг талаар мэргэжилтнүүд анхааруулж, бага насны хүүхдэд худалдан борлуулахыг хориглох цаашлаад зохистой хэрэглээг төлөвшүүлэх ёстой талаар сануулсаар байгаа билээ. Мэргэжилтний ярилцлагыг ЭНД дарж унших.