Морьт харвааны ДАШТ-д Монгол Улс багийн дүнгээр хоёрдугаар байрт шалгарчээ

Морьт харвааны ДАШТ-д Монгол Улс багийн дүнгээр хоёрдугаар байрт шалгарчээ

Морьт харвааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсад анх удаа “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт есдүгээр сарын 7-10-ны өдөр зохион байгууллаа.

Энэхүү морьт харвааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 20 гаруй орны 90 орчим мэргэн харваач тамирчид өрсөлдсөн бөгөөд багийн дүнгээр нэгдүгээр байрт Франц Улс, хоёрдугаар байрт Монгол Улс, гуравдугаар байрт Казахстан Улсын баг тамирчид тус тус шалгарчээ.