Б.Баттүвшин: Урьдчилсан байдлаар Нөмрөгийн түймрийн урт 80 км, өргөн нь 90 км орчим байна

Б.Баттүвшин: Урьдчилсан байдлаар Нөмрөгийн түймрийн урт 80 км, өргөн нь 90 км орчим байна

Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсан. Уг түймэртэй холбоотой мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газрын (ОБЕГ) Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Баттүвшин хэвлэлүүдэд өгчээ. 

Тэрбээр “Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан хээрийн түймэр 2026.10.08-ны өдөр анх гарсан. Уг хээрийн түймрийг 2026.10.11-ний 01:00 цагт цурамд оруулсан. Бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймэр унтраах ажиллагаанд онцгой байдлын алба хаагчид, орон нутгийн мэргэжлийн ангиуд ажиллаж байна. Мөн зургаан аймгийн 100 орчим онцгой байдлын алба хаагч ажиллаж байна. Хил хамгаалах болон орон нутгийн мэргэжлийн байгууллагууд ч ажиллаж байна. Урьдчилсан байдлаар түймрийн урт 80 км, өргөн нь 90 км байна. Түймэр бүрэн унтарсны дараа хохирлыг бүрэн тооцно. Тус газар орны намгархаг байдал, өвс ургамал өндөр ургасан нь түймрийн голомтод очиход хүндрэл учруулж байна. Мөн салхины чиглэл ихээхэн нөлөөлдөг” гэсэн юм.