Цаг үеийн асуудалтай холбоотойгоор БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрбээр “Бид олон улсын үнэ ханшийг судалж байгаад худалдан авах ажиллагааг оруулж ирсэн. Энэ сарын 16-нд худалдан авах ажиллагааг хийнэ. Багаж, унтуулагч буу зэрэгт шаардлагатай төсвийг тавиулах нь миний үүрэг. Харин худалдан авах ажиллагааг хийх нь миний үүрэг биш. Яам шууд худалдан авах ажиллагаа явуулна гэдэг худал. Мэргэжлийн байгууллага тендер шалгаруулж, худалдан авалт хийнэ. Баавгай ичих хугацаа дөхөж байгаа нь үнэн. Дахиад хүн амь насаа алдахгүй гэх баталгаа алга. Эрсдэл байгаа нь үнэн. Дуудлага бүрийг бүртгэж, очиж ажиллаж байна. Хариуцлага хүлээлгэх асуудал яривал хүлээе. Шаардлагатай арга хэмжээгээ аваад явж байна. Уулнаас баавгай энэ олноороо бууж ирнэ гэж хэн мэдэх билээ. Сэрэмжлүүлэх ажлаа хийсэн” гэсэн юм.